Иеремиа 50:22-28 АБ2004

22 Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.

23 Бүхий л газар дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа!Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!

24 Вавилон оо, Би чамд урхи тавьсан бөгөөдөөрөө мэдээгүй байтлаа чи ч бас баригдлаа.Чи ЭЗЭНтэй зөрчилдсөн тул, олдож бас баригдлаа”.

25 ЭЗЭН Өөрийн зэвсгийн санг онгойлгож,Өөрийн дургүйцлийн зэвсгийг гаргалаа.Учир нь энэ нь халдеичуудын нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний үйлдэх ажил юм.

26 Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир.Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ.

27 Түүний бүх залуу бухыг илдэнд өг.Тэднийг нядлуулахаар явуул!Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.

28 Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюуТүүний сүмийн төлөө өшөө авалтыгСионд зарлахын тулд Вавилоны нутгаас оргодлууд болон дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.