Иеремиа 50:34-40 АБ2004

34 Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг.Тэрээр газар дэлхийд амралтыг,харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулдтэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

35 Халдеичуудын эсрэг,Вавилоны оршин суугчдын эсрэг болон түүний түшмэд, түүний мэргэдийн эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

36 “Зөн яригч тахилч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!Түүний хүчит эрчүүдийн эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!

37 Түүний морьд ба тэрэгнүүд болон түүний дунд буй бүх харийнхны эсрэг илд ирэх бөгөөдтэд эмэгтэйчүүд болно!Түүний эрдэнэсийн эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.

38 Түүний усан дээр ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөдтэд аймшигтай шүтээнүүдэд ухаанаа алдсан.

39 Тийм учраас цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна.Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөдтэр газар дахиж оршин суугчтай болохгүй,эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

40 Бурхан Содом болон Гоморраг хөршүүдийнх нь хамт хөмрүүлэхэд байсан шигтэнд ямар ч хүн амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.