Иеремиа 51:2-8 АБ2004

2 Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулдБи Вавилон уруу харийнхныг явуулах болно.Учир нь гай гамшгийнх нь өдөр тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.

3 Нумаа татдаг нэгэн бүү татаг, хайрст хуяг дуулгаа ч өмсөн бүү босож ирэг.Түүний залуусыг бүү амьд үлдээ.Түүний бүх цэргүүдийг устга.

4 Тэд халдеичуудын нутагт алагдаж,гудамжнуудад нь цоо хатгуулж унана” хэмээв.

5 Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэнИзраиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.

6 Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа!Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр.Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.

7 Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв.Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ.Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.

8 Вавилон гэнэтхэн унаж нурав.Түүний дээр уйл!Өвчин шаналалд нь зориулж гавар авчир.Тэрээр эдгэрч магад.