Иеремиа 51:35-41 АБ2004

35 Надад болон махан биед минь үйлдсэн хүчирхийлэл Вавилон дээр байх болтугай” гэж Сионы оршин суугч хэлэх болно.“Миний цус Халдеин оршин суугчид дээр байх болтугай” гэж Иерусалим хэлэх болно.

36 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, Би чиний хэргийг өмгөөлж, чиний төлөө бүрэн өшөө авна.Би түүний тэнгисийг хатааж, оргилох булгийг нь хуурай болгоно.

37 Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр,оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.

38 Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, арслангийн гүег мэт хүрхэрнэ.

39 Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж,тэднийг баярлуулан хөөргөж,үүрдийн нойроор нойрсуулж,сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

40 “Би тэднийг хурганууд мэт,хуцнууд ба ухнанууд мэт нядалгаанд авчирна.

41 Шешак олзлогдож, бүх газар дэлхийн магтаал хэрхэн зогсов оо!Вавилон нь үндэстнүүдийн дунд юутай айдас болов оо!