1 Бениамины хөвгүүд ээ,аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт.Текоад бүрээ үлээж,Бет-хакеремын дээгүүр дохио өргө.Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.
2 Дур булаам, хөөрхөн нэгэн болох Сионы охиныг Би устгах болно.
3 Хоньчид болон хонин сүргүүд нь түүн уруу ирж,түүний эргэн тойронд майхнууд босгож,өөр өөрсдийн газарт бэлчээрлүүлнэ.
4 Түүний эсрэг дайнд бэлтгэ.Босоцгоо, жин үдэд довтолцгооё.Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байгаа тул бид гаслантай яа!