Иеремиа 6:19-25 АБ2004

19 Газар дэлхий, сонсогтун.Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна.Учир нь тэд Миний үгсийг сонсоогүй бөгөөдМиний хуулийг ч бас эсэргүүцсэн билээ.

20 Над уруу Шебагаас гүгэл,алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ?Чиний шатаалт тахилууд зохисгүй бөгөөдчиний өргөлүүд Надад тааламжтай биш байна.

21 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, Би эдгээр хүмүүсийн өмнө бүдрүүлэх чулуу тавьж байна.Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ.Хөршүүд болон найзууд сүйрнэ”.

22 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөднэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.

23 Тэд нум, жад агсах агаадхэрцгий, өршөөлгүй.Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг.Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.

24 Бид энэ тухай мэдээг сонссон билээ.Бидний гар сул дорой байна.Бид зовлонд буюу хүүхэд төрүүлж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.

25 Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв.Учир нь дайсанд илд байгаа бөгөөдтал бүрд айдас байна.