Иеремиа 6:8-14 АБ2004

8 Иерусалим аа, сэрэмжтэй бай,эс тэгвэл Би чамаас хөндийрөн,чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно”.

9 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Тэд Израилийн үлдэгсдийг усан үзмийн модыг мэт гүйцэд түүх болно.Усан үзэм түүгч мэт гараа мөчрүүдийн дээр дахин тавь”.

10 Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ?Үзэгтүн, тэдний чих таглагдсан бөгөөд тэд сонсож чадахгүй.Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдэнд зэмлэл болов.Тэд түүнийг таашаасангүй.

11 Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч,үүнийгээ барьсаар сульдаж байна.“Гудамжин дахь хүүхдүүд дээр болон залуучуудын цугларалт дээр асга.Учир нь настай болон хөгшин эхнэр нөхөр хоёулаа авагдах болно.

12 Тэдний гэрүүд, мөн талбайнууд болон эхнэрүүд нь хамтдаа бусдад очно.Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13 “Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөдэш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.

14 Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэнМиний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв.Гэвч амар амгалан нь үгүй.