1 ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Тэр үед хүмүүс Иудагийн хаад, түүний захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Иерусалимын оршин суугчдын ясыг булшнаас нь гаргана.
2 Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн, араас нь явж, эрэлхийлэн, мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй, тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно.
3 Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас илүүгээр үхлийг сонгох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
4 Чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна.«Унаад, дахин босдоггүй юм уу?Хэн нэгэн эргэн буцаад, гэмшдэггүй юм уу?