Иеремиа 8:13-19 АБ2004

13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм,инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”.

14 Яагаад бид тайван сууж байна вэ?Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе.Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тулбидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.

15 Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй.Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!

16 Данаас түүний морьдын тургих нь сонсогдлоо.Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргидог.Учир нь тэд ирж, газар нутаг болон түүний бүхнийг,хот болон түүний оршин суугчдыг залгидаг.

17 “Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг,ямар ч ид шидгүй хорт могойнуудыг илгээж байгаа бөгөөдтэд та нарыг хатгах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18 Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.

19 Үзэгтүн, сонсоцгоо!Миний ард түмний охины алсын орноос“ЭЗЭН Сионд байхгүй юм уу?Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс.“Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр,харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.