Иеремиа 8:4-10 АБ2004

4 Чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна.«Унаад, дахин босдоггүй юм уу?Хэн нэгэн эргэн буцаад, гэмшдэггүй юм уу?

5 Тэгвэл яагаад Иерусалимийн энэ хүмүүс, байнга итгэлээс няцан эргэсэн бэ?

6 Би чагнаад сонсов. Тэд зөв бусыг ярьсан юм.Нэг ч хүн “Би юу хийчихэв?” гэж хорон муугаа гэмшээгүй.Хүн бүр тулаан уруу давхин орж буй морьтой адил өөрийн чиглэл уруу эргэжээ.

7 Тэнгэрийн өрөвтас хүртэл улирлаа мэддэг.Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг.Харин Миний хүмүүс ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.

8 “Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнтэй хамт байна” гэж та нар яаж хэлж чадна вэ?Харин үзэгтүн, гүүш нарын худалч үзэг худал болгожээ.

9 Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан, баригджээ.Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөдтэд ямар янзын мэргэн ухаантай билээ?

10 Тийм учраас Би тэдний эхнэрүүдийг бусдад,тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө.Учир нь хамгийн багаас хамгийн том хүртэл нь хүн бүр ашиг олох гэж шунах юм.Эш үзүүлэгчээс тахилч хүртэл хүн бүр залилан мэхэлдэг.