Иеремиа 8:9-15 АБ2004

9 Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан, баригджээ.Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөдтэд ямар янзын мэргэн ухаантай билээ?

10 Тийм учраас Би тэдний эхнэрүүдийг бусдад,тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө.Учир нь хамгийн багаас хамгийн том хүртэл нь хүн бүр ашиг олох гэж шунах юм.Эш үзүүлэгчээс тахилч хүртэл хүн бүр залилан мэхэлдэг.

11 Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний охины хугарлыг хуурамчаар эдгээдэг.Гэвч амар амгалан нь үгүй.

12 Тэд үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү?Тэд үнэхээр ичээгүй.Тэд яаж улайхыг ч мэдээгүй.Тийм учраас тэд унадаг хүмүүсийн дунд унах болно.Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг”.

13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм,инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна.Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн» гэж хэл”.

14 Яагаад бид тайван сууж байна вэ?Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, тэнд сөнөцгөөе.Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тулбидний Бурхан ЭЗЭН биднийг яллаж, бидэнд хортой ус уулгахаар өгчээ.

15 Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн зүйл ирсэнгүй.Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч үзэгтүн, аймшиг ирэв!