Иеремиа 9:1-7 АБ2004

1 Миний ард түмний охины алагдагсдын төлөөби өдөр, шөнөгүй уйлахын тулдтолгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!

2 Би өөрийн ард түмнийг орхиж,тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой!Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.

3 “Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг.Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог.Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөдтэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

4 “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг.Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.

5 Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөдхэлэндээ худал ярихыг тэд заасан билээ.Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.

6 Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм.Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

7 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна.“Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана.Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?