Иеремиа 9:12-18 АБ2004

12 Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?

13 ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэд Миний тэдний өмнө тогтоосон Миний хуулийг орхиж, Миний дуу хоолойг дагаагүй, түүний дагуу яваагүй.

14 Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүд зан болон Баалуудын араас явсан юм”.

15 Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө.

16 Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Би тэднийг хөнөөх хүртэл араас нь илд явуулна”.

17 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав.“Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд.Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.

18 Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг.Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж,зовхи маань усаар дүүрнэ.