Иоел 1:1-7 АБ2004

1 Петуелийн хүү Иоелд ирсэн ЭЗЭНий үг:

2 Ахмадууд аа, үүнийг сонсогтун.Энэ газрын бүх оршин суугчид чагнагтун.Та нарын үед, эсвэл эцэг өвгөдийн чинь үед үүнтэй адил явдал болсон уу?

3 Үүний тухай хөвгүүддээ хэлж,хөвгүүд чинь бас хөвгүүддээ дамжуулан,тэдний хөвгүүд нь дараагийн үедээ дамжуулан хэлэгтүн.

4 Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж,сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж,мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.

5 Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө,усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун.Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.

6 Тоолшгүй, хүчирхэг үндэстэн миний нутгийг эзлэн авчээ.Түүний шүд нь арслангийн шүд мэт, түүнд эм арслангийн соёо бий.

7 Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж,миний инжрийн модыг цуулжээ.Тэрээр модны хальсыг нь хуулж,тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.