Иоел 1:4-10 АБ2004

4 Зажлагч голионы үлдээсэн юмыг сүрэг голио идэж,сүрэг голионы үлдээснийг мөлхөгч голио идэж,мөлхөгч голионы үлдээснийг сүйтгэгч голио идсэн юм.

5 Та нарын амнаас салгагдсан чихэрлэг усан үзмийн дарсны төлөө,усан үзмийн дарс уугч бүгд ээ, орилон уйлагтун.Сэрэгтүн, архичид аа. Уйлагтун.

6 Тоолшгүй, хүчирхэг үндэстэн миний нутгийг эзлэн авчээ.Түүний шүд нь арслангийн шүд мэт, түүнд эм арслангийн соёо бий.

7 Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж,миний инжрийн модыг цуулжээ.Тэрээр модны хальсыг нь хуулж,тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.

8 Тааран хувцас нөмөрсөн онгон бүсгүйн адил идэр залуу үеийнхээ болзоот залуугийн төлөө орилон уйлагтун.

9 Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч,ЭЗЭНий үйлчлэгчид болох тахилч нар гашуудна.

10 Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна.Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн,шинэхэн тос ч хатсан юм.