Иоел 2:1-6 АБ2004

1 Сионд бүрээ татан, Миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун.ЭЗЭНий өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэгтүн.Үнэхээр тэр өдөр ойрхон байна.

2 Бүрхэг болон харанхуй өдөр,үүлтэй болон түнэр харанхуй өдөр.Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна.Үүнтэй адил зүйл урьд нь хэзээ ч болж байгаагүй,үүнээс хойш олон үеүдэд ч дахин гарахгүй.

3 Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ.Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловчтэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.

4 Тэдний дүр төрх морьдын дүр төрх мэт бөгөөд тэд дайны морьд мэт давхилдана.

5 Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр тэд уулсын оройгоор үсэрнэ.Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт,тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.

6 Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.