Иоел 2:16-22 АБ2004

16 Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга.Ахмадуудыг авчирч, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун.Болзоот залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун.

17 ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун.Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч.Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч.Яагаад тэд ард түмнүүдийн дунд«Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.

18 Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж,Өөрийн ард түмнээ өрөвдөх болно.

19 ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ“Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна.Та нар түүгээр хангагдах болно.Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй.

20 Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан,тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорнын далай уруу,арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна.Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ.Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.

21 Газар аа, бүү айгтун, хөгжин баясагтун.Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн билээ.

22 Талын араатнууд аа, бүү айгтун.Учир нь хээрийн бэлчээрүүд ногоорч, мод үр жимсээ гарган,инжрийн мод болон усан үзмийн мод арвин жимсэлсэн билээ.