Иоел 2:3-9 АБ2004

3 Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ.Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловчтэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.

4 Тэдний дүр төрх морьдын дүр төрх мэт бөгөөд тэд дайны морьд мэт давхилдана.

5 Тэрэгнүүд шиг нүргээнтэйгээр тэд уулсын оройгоор үсэрнэ.Тэд сүрлийн ёзоорыг шатааж буй галын чимээ мэт,тулалдаанд бэлтгэгдсэн хүчит ард түмэн мэт билээ.

6 Тэдний өмнө хүмүүс бачимдан сандарцгаадаг бөгөөд бүгдийн царай нь хувхайран цайна.

7 Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн, цэргүүд мэт хэрэм уруу авирна.Тэд тус бүр жагсаалаар урагшилж, өөрсдийн замаасаа гажихгүй явна.

8 Тэд бие биеэ үл түлхэн, өөр өөрсдийнхөө замаар алхана.Тэд хамгаалалтаар дамжин гарахдаа ч эгнээгээ алдахгүй.

9 Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж,гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно.