9 Тэд хот уруу дайран, хэрмэн дээгүүр гүйлдэж,гэрүүд уруу авиран орж, хулгайч мэт цонхоор дотогш орно.
10 Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.
11 ЭЗЭН Өөрийн цэргийн тэргүүнд дуугаа өргөнө.Түүний хуаран нь үнэхээр нүсэр том.Учир нь Түүний тушаалыг биелүүлэгч нь хүчирхэг билээ.ЭЗЭНий өдөр үнэхээр агуу бөгөөд маш аймшигтай.Хэн тэр өдрийг тэвчиж чадах вэ?
12 ЭЗЭН тунхаглаж байна.“Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!
13 Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”.Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн.Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан,хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.
14 ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн,Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл,ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?
15 Сионд бүрээ үлээгтүн.Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун.