1 Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан.
2 Тэр—Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахадТэр надад хариулсан.Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахадТа миний дууг сонссон.
3 Учир нь Та намайг гүн уруу,далайн зүрх уруу хаясан бөгөөдусны урсгал намайг нөмөрчээ.Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.
4 Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан.Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.
5 Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж,гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.