1 ЭЗЭНий зарц Мосег нас барсны дараа, Мосегийн туслах Нуны хүү Иошуатай ЭЗЭН ярин, айлдсан нь—
2 Миний зарц Мосе нас барав. Тэгэхээр одоо босож, энэ бүх хүмүүсийн хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар уруу яв.
3 Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу чамд өгсөн билээ.
4 Та нарын газар нутаг бол цөл ба энэ Ливанаас их мөрөн Евфрат хүртэл, хитчүүдийн бүх нутаг болох наран жаргах зүгийн Их Тэнгис хүртэл байх болно.