Иошуа 10:1-5 АБ2004

1 Иошуа Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан билээ), мөн Гибеоны ард түмэн Израильтай энхийн гэрээ байгуулж, Израилийн газар нутагт багтсан зэргийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод

2 ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.

3 Иймээс Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт үг илгээн—

4 Наашаа ирж надад туслагтун. Гибеон уруу довтолцгооё. Учир нь тэд Иошуа болон Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоосон билээ гэв.

5 Тийнхүү Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын эдгээр таван хаан хүчээ нэгтгэн, бүх цэргүүдтэйгээ явж, Гибеоны ойролцоо байрлан, түүний эсрэг довтлов.