12 ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө—Өө нар минь, Гибеоныг гийгүүлж,Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.
13 Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж,сар мэлтийн тогтжээ.Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож,бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй.Энэ нь Иашарын номд бичигдээгүй гэж үү?
14 Үүнтэй адил, ЭЗЭН хүний дууг сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтав.
15 Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуаран уруугаа буцав.
16 Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав.
17 Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод,—
18 Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, дэргэд нь хэдэн хүнээр хаадыг мануул гэж хэлэв.—