Иошуа 10:31-37 АБ2004

31 Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Либнагаас цаашаа Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг довтлов.

32 ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан бүх хүнийг илдний ирээр цохив.

33 Энэ хооронд Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч түүнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь Иошуа түүнийг болон хүмүүсийг нь ялан дийлэв.

34 Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу яван, дэргэд нь буудаллаж, түүний эсрэг довтлов.

35 Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан бүх хүнийг бүрмөсөн устгав.

36 Ингээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хеброн уруу очиж, түүний эсрэг дайтав.

37 Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан бүх хүмүүсийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч амьд үлдээлгүй бүрмөсөн устгав.