1 Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл,
2 Нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арнон голын хөндийн захад орших Ароер, уг хөндийн голоос аваад Гилеадын хагасыг ч оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг,
3 мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл болон Бет-иешимот хүртэл хийгээд өмнө зүг уруу Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв.
4 Нөгөө нь Аштарот болон Едреид амьдарч байсан, Рефаимчуудаас үлдсэн хүн болох Башаны хаан Ог.