Иошуа 12:1-7 АБ2004

1 Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл,

2 Нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арнон голын хөндийн захад орших Ароер, уг хөндийн голоос аваад Гилеадын хагасыг ч оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг,

3 мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл болон Бет-иешимот хүртэл хийгээд өмнө зүг уруу Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв.

4 Нөгөө нь Аштарот болон Едреид амьдарч байсан, Рефаимчуудаас үлдсэн хүн болох Башаны хаан Ог.

5 Тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.

6 Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд ялсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд өв болгон өгөв.

7 Иошуа болон Израилийн хөвгүүдийн ялсан нутаг нь Иорданаас баруун тийш Ливаны хөндий дэх Баал-гадаас бүр Сеир уруу өгссөн Халак уулыг хүртэлх нутаг билээ. Иошуа түүнийг Израилийн овгуудад хуваарилалтынх нь дагуу өв болгон өгсөн.