Иошуа 12:5-11 АБ2004

5 Тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв.

6 Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилийн хөвгүүд ялсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд өв болгон өгөв.

7 Иошуа болон Израилийн хөвгүүдийн ялсан нутаг нь Иорданаас баруун тийш Ливаны хөндий дэх Баал-гадаас бүр Сеир уруу өгссөн Халак уулыг хүртэлх нутаг билээ. Иошуа түүнийг Израилийн овгуудад хуваарилалтынх нь дагуу өв болгон өгсөн.

8 Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл

9 Иерихогийн хаан нэг, Бетелийн ойролцоох Аин хаан нэг,

10 Иерусалимын хаан нэг, Хеброны хаан нэг,

11 Иармутын хаан нэг, Лахишийн хаан нэг,