13 Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.
14 Зөвхөн Левийн овогт тэр ямар ч өв өгсөнгүй. ЭЗЭН айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд галаар өргөсөн тахилууд бол тэдний өв юм.
15 Ийнхүү Мосе Реубений хөвгүүдэд тэдний ургийн дагуу өвийг нь өгөв.
16 Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын хөндийн ард орших Ароер мөн хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутгаас
17 Хешбон ба тал нутаг дахь түүний бүх хотууд, тухайлбал Дибон, Бамот-баал, Бет-баал-меон,
18 Иахаз, Кедемот болон Мефаат,
19 Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар,