1 Эдгээр нь Канаан нутагт Израилийн хөвгүүдийн өвлөн авсан нутаг бөгөөд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн ургуудын ахлагчид үүнийг тэдэнд хуваарилсан юм.
2 Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.
3 Учир нь Мосе хоёр овог ба хагас овгийн өвийг Иорданы зүүн талд өгчээ. Харин тэдний дунд левичүүдэд өвийг өгөөгүй билээ.
4 Учир нь Иосефын хөвгүүд нь Манассе ба Ефраим гэсэн хоёр овог болсон бөгөөд тэд левичүүдэд газар нутгаас хувийг өгөөгүй, зөвхөн суух хотууд болон мал сүргээ бэлчээх газрыг л тэдэнд өгчээ.
5 Ингээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд хийж тэр газар нутгийг хуваав.