Иошуа 14:1-6 АБ2004

1 Эдгээр нь Канаан нутагт Израилийн хөвгүүдийн өвлөн авсан нутаг бөгөөд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн ургуудын ахлагчид үүнийг тэдэнд хуваарилсан юм.

2 Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.

3 Учир нь Мосе хоёр овог ба хагас овгийн өвийг Иорданы зүүн талд өгчээ. Харин тэдний дунд левичүүдэд өвийг өгөөгүй билээ.

4 Учир нь Иосефын хөвгүүд нь Манассе ба Ефраим гэсэн хоёр овог болсон бөгөөд тэд левичүүдэд газар нутгаас хувийг өгөөгүй, зөвхөн суух хотууд болон мал сүргээ бэлчээх газрыг л тэдэнд өгчээ.

5 Ингээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд хийж тэр газар нутгийг хуваав.

6 Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь—ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ.