Иошуа 14:2-8 АБ2004

2 Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.

3 Учир нь Мосе хоёр овог ба хагас овгийн өвийг Иорданы зүүн талд өгчээ. Харин тэдний дунд левичүүдэд өвийг өгөөгүй билээ.

4 Учир нь Иосефын хөвгүүд нь Манассе ба Ефраим гэсэн хоёр овог болсон бөгөөд тэд левичүүдэд газар нутгаас хувийг өгөөгүй, зөвхөн суух хотууд болон мал сүргээ бэлчээх газрыг л тэдэнд өгчээ.

5 Ингээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд хийж тэр газар нутгийг хуваав.

6 Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь—ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ.

7 ЭЗЭНий зарц Мосе намайг Кадеш-барнеагаас уг нутгийг шинжүүлэхээр явуулахад би дөчин настай байсан. Би буцаж ирээд түүнд зүрхэндээ байснаа мэдүүлсэн.

8 Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг шимшрүүлж, айдаст хүргэсэн. Хэдий тийм байсан ч би өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан.