Иошуа 15:10-16 АБ2004

10 Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.

11 Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.

12 Мөн баруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ.

13 Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.)

14 Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав.

15 Тэгээд тэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.

16 Ингээд Калеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ.