Иошуа 15:12-18 АБ2004

12 Мөн баруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ.

13 Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.)

14 Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав.

15 Тэгээд тэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.

16 Ингээд Калеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ.

17 Калебын дүү Кеназын хүү Отниел түүнийг эзэлсэнд, тэр түүнд өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгөв.

18 Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд, тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээс буухад Калеб—Чамд юу хэрэгтэй вэ? гэхэд нь