Иошуа 15:2-8 АБ2004

2 Тэдний өмнөд хил нь Давст тэнгисийн доод зах буюу өмнө зүг уруу эргэх тохойноос эхэлж байв.

3 Дараа нь тэр өмнө зүг Акраббим уруу өгсөн Зиний дагуу үргэлжлэн, улмаар Кадеш-барнеагийн өмнүүр өгсөөд, Хезроныг өнгөрөн, Аддар уруу өгсөн гарч, Карка уруу эргэсэн байлаа.

4 Эндээс энэ нь Азмоныг хүртэл үргэлжлэн, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь газар дундын тэнгис болов. Энэ нь та нарын умард хил байх болно.

5 Мөн дорнод хил нь Давст тэнгис, Иорданы цутгалан хүртэл байлаа. Хойд талын хил нь Иорданы цутгалан дахь тэнгисийн тохойноос эхэлж байв.

6 Эндээс уг хил Бет-хогла уруу өгсөж, Бетарабагийн хойгуур үргэлжлэн, Реубений хүү Боханы хад хүртэл өгсөв.

7 Ингээд цааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Еншемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв.

8 Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.