Иошуа 15:8-14 АБ2004

8 Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.

9 Тэр уулын оройгоос хил нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотуудыг хүртэл үргэлжилсэн ба Баала уруу (энэ нь Кириат-иеарим юм) эргэв.

10 Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.

11 Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.

12 Мөн баруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ.

13 Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.)

14 Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав.