Иошуа 16:1-7 АБ2004

1 Иосефын хөвгүүдэд оногдсон газар нутаг Иерихогийн дэргэдэх Иорданаас буюу Иерихогийн усны зүүнтэйгээс эхэлж, тэндээсээ цөлөөр дамжин Бетелийн уулархаг нутаг уруу өгсөв.

2 Энэ нь цаашлан Бетелээс (буюу Лузаас) явж Атарот дахь Архигийн хил хязгаар уруу үргэлжлэв.

3 Баруун зүгт Иафлетын нутаг уруу уруудан, доод Бет-хороны бүс нутаг болон бүр Гезер уруу хүрч, тэнгист ирэн төгсөж байв.

4 Иосефын хөвгүүд болох Манассе ба Ефраим хоёр өөрсдийн өвийг авав.

5 Ефраимын хөвгүүдийн ургийнх нь дагуу нутаг дэвсгэр нь гэвэл өвийнх нь хил зүүнтэйд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэл байв.

6 Тэгээд уг хил Михметатын хойд зүгээр баруун тийшээ чиглэн Таанат-шило уруу зүүн тийш эргэн, хажуугаар өнгөрч Ианоагийн тэнгисийн зүүн талаар үргэлжлэн байв.

7 Энэ нь Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв.