Иошуа 16:4-10 АБ2004

4 Иосефын хөвгүүд болох Манассе ба Ефраим хоёр өөрсдийн өвийг авав.

5 Ефраимын хөвгүүдийн ургийнх нь дагуу нутаг дэвсгэр нь гэвэл өвийнх нь хил зүүнтэйд Атарот-аддараас эхлэн дээд Бет-хороныг хүртэл байв.

6 Тэгээд уг хил Михметатын хойд зүгээр баруун тийшээ чиглэн Таанат-шило уруу зүүн тийш эргэн, хажуугаар өнгөрч Ианоагийн тэнгисийн зүүн талаар үргэлжлэн байв.

7 Энэ нь Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв.

8 Таппуагаас уг хил нь баруун тийш Кана горхи хүртэл үргэлжлэн тэнгис хүрч төгсөж байв. Энэ нь Ефраимын хөвгүүдийн ургуудынх нь дагуух өв билээ.

9 Мөн Манассегийн хөвгүүдийн өвийн дотор Ефраимын хөвгүүдэд хуваарилагдсан бүх хотууд нь тосгодынхоо хамт Ефраимын өв нь болов.

10 Харин Гезерт амьдарч байсан канаанчуудыг тэд хөөж гаргасангүй. Тиймээс канаанчууд өнөөг хүртэл Ефраимын дотор амьдардаг ба тэд албадлагын ажил хийгчид болов.