Иошуа 17:12-18 АБ2004

12 Гэвч канаанчууд уг нутагт амьдарсан хэвээр байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудын эзлэн авч чадсангүй.

13 Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болчихоод, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн гаргасангүй.

14 Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад—Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв.

15 Иошуа тэдэнд—Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ой уруу очиж перизчүүд болон Рефаимын нутаг болох тэр газарт өөрсдөдөө зориулан газрыг цэвэрлэн бэлтгэгтүн гэв.

16 Иосефын хөвгүүд—Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш бөгөөд хөндий газарт амьдардаг, мөн Бет-шеан ба түүний суурингууд болон Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр хөсөг тэрэгтэй билээ гэв.

17 Харин Иошуа Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт—Та нар их олуулаа бөгөөд их хүчирхэг билээ. Та нар зөвхөн ганц хувь ногдолтой байх нь зохисгүй,

18 харин уулархаг нутаг ч мөн та нарынх болох ёстой. Хэдийгээр тэр нь ой мод ч гэсэн та нар түүнийг цэвэрлэж бэлтгэ. Хэдий канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.