Иошуа 17:2-8 АБ2004

2 Ийнхүү энэ газар нь Манассегийн бусад хөвгүүдэд ургуудынх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь оногдов. Эдгээр нь ургуудынхаа дагуу, Иосефын хүү Манассегийн эр талын үр удам нь байлаа.

3 Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй байсан бөгөөд зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка ба Тирза гэдэг байв.

4 Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд—Бидэнд ах дүү нарын дунд өвийг маань өгөхийг ЭЗЭН Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өвийг өгөв.

5 Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башанаас гадна, арван зурвас газар байв.

6 Учир нь Манассегийн охид хөвгүүдийнх нь дотор өвийг авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав.

7 Манассегийн хил нь Ашераас Шехемийн зүүнтэй орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээс Ен-таппуагийн оршин суугчид урд зүг уруу явсан байв.

8 Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав.