Иошуа 17:7-13 АБ2004

7 Манассегийн хил нь Ашераас Шехемийн зүүнтэй орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээс Ен-таппуагийн оршин суугчид урд зүг уруу явсан байв.

8 Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав.

9 Уг хил Канагийн горхины өмнө тал хүртэл уруудсан ба (Манассегийн хотууд дундаас Ефраимд эдгээр хотууд харьяалагдаж байсан) Манассегийн хил нь уг жалгын хойд талаар үргэлжлэн тэнгист ирэн төгсөж байв.

10 Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер болон зүүн зүгт Иссахартай хил залгадаг байв.

11 Иссахар болон Ашерын дотор Манассед, Бет-шеан болон Иблеам суурингуудын хамт Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид болон суурингууд зэрэг нь Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм.

12 Гэвч канаанчууд уг нутагт амьдарсан хэвээр байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудын эзлэн авч чадсангүй.

13 Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болчихоод, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн боловч тэднийг бүрмөсөн хөөн гаргасангүй.