Иошуа 2:1-6 АБ2004

1 Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж—Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.

2 Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав.

3 Иерихогийн хаан Рахабт—Танайд ирж, гэрт чинь орсон хүмүүсийг авчир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн билээ гэсэн мэдээг явуулав.

4 Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ—Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.

5 Хаалга хаах цаг болох үеэр, үдшийн бүрэнхийгээр тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдэхгүй. Тэднийг гүйцэх учир араас нь хурдан мөшгөн хөөцгөө гэлээ.

6 Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ.