Иошуа 2:10-16 АБ2004

10 Учир нь Египетээс та нарыг гарахад ЭЗЭН хэрхэн Улаан тэнгисийн усыг та нарын өмнө ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.

11 Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх мохож, хэнд ч зориг үлдсэнгүй. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээд тэнгэр дэх хийгээд доод газар дахь Бурхан мөн билээ.

12 Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд бас энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад үнэн тэмдэг өгч,

13 миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарагдах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв.

14 Эрчүүд түүнд—Хэрэв чи бидний хэргийг ярихгүй бол бидний амь та нарын үхлийн оронд яваг. ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нартай энэрэнгүй бөгөөд үнэнчээр хандах болно гэлээ.

15 Тэр эмэгтэйн амьдарч байсан байшин нь хотын хананд байсан учраас тэр тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав.

16 Эмэгтэй тэдэнд—Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уулархаг нутаг уруу яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Түүний дараа та нар замаараа явж болно гэв.