Иошуа 2:15-21 АБ2004

15 Тэр эмэгтэйн амьдарч байсан байшин нь хотын хананд байсан учраас тэр тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав.

16 Эмэгтэй тэдэнд—Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уулархаг нутаг уруу яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Түүний дараа та нар замаараа явж болно гэв.

17 Тэр эрчүүд түүнд—Чи биднээр өөртөө тангараглуулсан энэ тангаргаас чинь бидний чөлөөлөгдөх нөхцөл бол

18 биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг гэртээ цуглуулаагүй тохиолдолд байх юм.

19 Хэрэв хэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна.

20 Харин чи бидний энэ хэргийг ярих юм бол чи биднээр тангараглуулсан тангаргаас бид чөлөөлөгдөх болно гэв.

21 Эмэгтэй—Та нарын хэлснээр болог гэв. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяв.