Иошуа 2:4-10 АБ2004

4 Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ—Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй.

5 Хаалга хаах цаг болох үеэр, үдшийн бүрэнхийгээр тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдэхгүй. Тэднийг гүйцэх учир араас нь хурдан мөшгөн хөөцгөө гэлээ.

6 Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ.

7 Ингээд нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ.

8 Ингээд нөгөө хоёрыг хажуулахын өмнө Рахаб тэдэн уруу дээвэр дээр гарч,

9 тэдэнд—ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас биднийг нөмөрснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчид та нарын өмнө зүрх алдан байгааг би мэдэж байна.

10 Учир нь Египетээс та нарыг гарахад ЭЗЭН хэрхэн Улаан тэнгисийн усыг та нарын өмнө ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.