1 Тэгтэл ЭЗЭН Иошуад ярин айлдсан нь—
2 Израилийн хөвгүүдэд хэл “Мосегээр дамжуулан Миний та нарт айлдсан хоргодох хотуудыг өөрсдөдөө сонго.
3 Хүнийг урьдаас төлөвлөлгүйгээр, санамсаргүйгээр алсан аливаа хүн тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог.
4 Эдгээр хотуудын нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдарч болох байрыг өгөх ёстой.