16 Аин, Иутта, Бет-шемеш зэргийг бэлчээр нутагтай нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв.
17 Бениамин овгоос Гибеон, Геба,
18 Анатот, Алмон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.
19 Аароны хөвгүүд болох тахилч нарын бүх хотууд гэвэл бэлчээр нутгуудынхаа хамт арван гурван хот байлаа.
20 Дараа нь Кохатын хөвгүүдийн ургуудын левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд Ефраим овгоос хотуудыг хуваарилан өгөв.
21 Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехем болон Гезерийг бэлчээр нутагтай нь хамт,
22 мөн Кибзаим, Бет-хорон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв.