37 Кедемот болон Мефаатыг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв.
38 Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт,
39 Хешбон, Иазер зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.
40 Эдгээр бүгд нь левичүүдийн ургуудын үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу хуваарилсан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа.
41 Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд бүгд дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байв.
42 Эдгээр бүх хотууд тус бүр эргэн тойрондоо бэлчээр нутагтай байв. Бүх хотууд нь адил байв.
43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.