Иошуа 21:4-10 АБ2004

4 Эхний шавга нь кохатчуудын ургийнхан дээр буув. Тахилч Аароны үр удам болох левичүүд Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.

5 Кохатын үлдсэн хөвгүүд Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургуудаас арван хотыг шавгаар хүлээн авлаа.

6 Гершоны хөвгүүд Иссахар, Ашер, Нафталийн овгуудаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.

7 Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу Реубен, Гад, Зебулун овгуудаас арван хоёр хотыг авав.

8 Ингээд ЭЗЭНий Мосегээр дамжуулан тушаасан ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд эдгээр хотуудыг бэлчээр нутгийнх нь хамт шавгаар өглөө.

9 Иуда, Симеоны хөвгүүдийн овгоос тэд дараах нэрээрээ дурьдагдсан хотуудыг өгсөн бөгөөд

10 Эдгээр нь Левийн хөвгүүд кохатчуудын ургийнхны Аароны үр удамд оногдсон юм. Учир нь эхний шавга тэдэнд дээр буусан билээ.