1 Тэгээд Иошуа Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхныг дуудан ирүүлж,
2 тэдэнд хэлсэн нь—ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан бүхнийг та нар сахиж, мөн миний та нарт тушаасан бүхэнд миний дуу хоолойг дагаж байсан.
3 Та нар энэ өдрийг хүртэлх удаан хугацаанд ах дүү нараа үл умартан, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаалын үүргийг сахиж байв.
4 Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо.