Иошуа 22:14-20 АБ2004

14 Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн түмнүүдийн дотор өөрсдийн эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч байв.

15 Тэд Гилеад нутагт, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон дээр ирээд, тэдэнд хэлсэн нь—

16 ЭЗЭНий нийт чуулган ийн хэлж байна. Энэ өдөр ЭЗЭНийг эсэргүүцэн, ЭЗЭНийг дагахаас буцан, өөрсдөө тахилын ширээг босгосноороо Израилийн Бурханы эсрэг итгэлгүй үйлдлийг та бүхэн яаж үйлдэж чадна вэ?

17 Пеорын хууль бус явдал бидэнд багадсан гэж үү? Хэдийгээр ЭЗЭНий чуулган дээр тэр гай гамшиг буусан ч, энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүй байгаа.

18 Харин та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНийг тэрслэн босвол, маргааш Тэр Израилийн бүхэл чуулганд хилэгнэх болно.

19 Харин хэрэв эзэмшлийн нутаг тань цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй ЭЗЭНий эзэмшлийн нутаг уруу гатлан ирж, бидний дунд оршин суугаач. Харин бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун.

20 Зерагийн хүү Ахан хориглогдсон зүйлсийн тухайд итгэлгүй хандахад уур хилэн Израилийн нийт чуулган дээр буугаагүй гэж үү? Гэм нүгэл хийснээсээ болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.